Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-03-14
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 3 дугаар сарын 14ий өдөр Пүрэв гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                     

                                                                                                                             

 Эхлэх: 09.00 цаг                                                                                                                                

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 198 дугаар шүүгчийн захирамжтай, Ж.Ганбаатар, Д.Мандалбаяр, Б.Билгүүн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ш.Хосбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.  

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Түмэнбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.       

3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Даваажав, Т.Нямхүү нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1_2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Х.Даваажав, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн, ялтан Т.Нямхүү, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, хохирогч Д.Цогт-Эрдэнийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Х.Даваажав цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн.          

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолтой, О.Ганчимэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас тус шүүхэд “...Хяналтын прокурор Б.Алтанцэцэгийн ар гэрт гачигдал гарч ажлаасаа чөлөө авсан байгаа тул О.Ганчимэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэсэн  хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.       

5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 141 дүгээр шүүгчийн захирамжтай, Б.Мянганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Булганчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ. 

6. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар шийтгэвэртэй, Л.Баяржаргалд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг холбогдогч Л.Баяржаргал, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ. 

7. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Оюунчимэг, С.Батсүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3_3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Оюунчимэгийн өмгөөлөгч Б.Билгүүн, ялтан С.Батсүрэн, түүний өмгөөлөгч Д.Ганбат, З.Цэнгэнбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан С.Батсүрэн цахим сүлжээгээр оролцсон/

Шүүхийн тогтоолд: Хохирогч О.Сарантуяагаас тус шүүх хуралдаанд “...Шинээр өөр өмгөөлөгч авч, шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.       

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 3 дугаар сарын 14ий өдөр Пүрэв гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                     

                                                                                                                             

 Эхлэх: 09.00 цаг                                                                                                                                

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнх-Оргил, Э.Энхбаяр, Г.Өнөрболд нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  ялтан Э.Энхбаярын өмгөөлөгч Д.Баттөрийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Ялтан Э.Энхбаяр тус шүүх хуралдаанд “...шинээр нэмж өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулж шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.                

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Эрхэм-Очир, М.Мөнхнаран нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.                

3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 881 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Ганпүрэв, Б.Наранбаатар, Г.Даваасүрэн, О.Нямдаваа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2_3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан О.Нямдаваа, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан О.Нямдаваа цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.       

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 441 дүгээр шийтгэвэртэй, Ц.Энхболдод холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг прокурор Б.Уранцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг.       

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 442 дугаар шийтгэвэртэй, Д.Хатанзоригтод холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг прокурор Б.Уранцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар.      

 

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-03-14 16:00:36
Үзсэн 42

Хэвлэх | Буцах