Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-04-15
Шүүх Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхээр 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр

хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019.04.15                                                                                                                Дархан сум

              1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 929 дүгээр шийдвэртэй, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар магадлалтай “Энхжин инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Нямсайханд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Туяагийн гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлтийг үндэслэн хянан хэлэлцэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

              2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 282-ны өдрийн 196 дугаар шийдвэртэй, Ц.Энхтүвшин нарын нэхэмжлэлтэй “Дархансекьюрити” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

2

5

-

5

-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул

Оруулсан 2019-04-15 16:25:18
Үзсэн 35

Хэвлэх | Буцах