Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-04-18
Шүүх Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДӨР ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

        1. Шүүгдэгч М.А-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6_1/

Даргалагч шүүгч: Д.Батцэнгэл

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч М.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

         2. Шүүгдэгч М.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5_2.1/

Даргалагч шүүгч: Д.Батцэнгэл

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч М.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

         3. Шүүгдэгч Э.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6_2/

Даргалагч шүүгч: Ч.Байгалмаа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг /хурал давхацсан/ хангаж, Э.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл  хойшлуулж шийдвэрлэв.

 

Оруулсан 2019-04-18 16:34:44
Үзсэн 23

Хэвлэх | Буцах