Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-06-13
Дугаар 00010
Хэргийн индекс 119/2016/0013/З
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баттуулайн Болормаа
Нэхэмжлэгч Р.Рагчаа, Ж.Ганчимэг, Д.Доржпүрэв, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал
Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд И.Баасанжав, Ч.Өлзийбаяр, Д.Чулуунбат, П.Баянмөнх, Б.Хүрэлбаатар, Т.Соёл-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, Ц.Батхуяг, Г.Баатарсүрэн, А.Батбаатар, Я.Бэгзжав, Б.Ганбат, Д.Ганболд, Д.Батхишиг, Ц.Ойдов, М.Төгсжаргал, С.Дангаасүрэн, Д.Цэрэнням
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.  Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 157 дугаар зүйлийн 157.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тогтоолын “Орхон аймгийн Ардчилсан намын нэр дэвшигчдийг 6 дугаар хавсралтаар баталсугай” гэсэн хэсэг болон 6 дугаар хавсралт”-ыг бүхэлд нь хүчингүй болгож, Орхон аймгийн Ардчилсан намын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшүүлсэн 33 нэр дэвшигчийг бүртгэхийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.        

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д тус тус заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  шийдвэрийг хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Б.БОЛОРМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.