Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-06-08
Дугаар 51
Хэргийн индекс 114/2016/0035/З
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч С.Ганзориг
Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасныг  тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны  2016 оны 05 дугаар сарын 17 -ны өдрийн 05 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн Монгол Ардын Намаас 15 дугаар тойрогт нэр дэвшигч Сүхбаатарын Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Монгол Ардын Намаас 15 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргахыг аймгийн  Сонгуулийн хороонд даалгасугай.

 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.