Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2016-06-09
Дугаар 53
Хэргийн индекс 114/2016/0057/З/
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамъянхоролын Оюунчимэг
Нэхэмжлэгч Б.Батцэнгэл
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           

            1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдод  холбогдуулан гаргасан  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн  Б/36 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Б.Батцэнгэл намайг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа  бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар нэхэмжлэгч нь энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                        

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.