Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-06-23
Дугаар 56
Хэргийн индекс 114/2016/0022/З
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамъянхоролын Оюунчимэг
Нэхэмжлэгч Р.Отгонжаргал
Хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Отгонжаргалын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын  2016 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Отгонжаргалыг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэний албан  тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 3.384.494     /гурван сая гурван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн  Худалдан авах ажиллагааны албанд  даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.