Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-06-23
Дугаар 25
Хэргийн индекс 125/2016/0015/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганболдын Янжиндулам
Нэхэмжлэгч Д.Болормаа нар
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.16, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.9 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Оюунчимэг, Д.Болормаа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108 дугаар Нэмэгдэл олгох тухай, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/109 дугаар Нэмэгдэл олгох тухай захирамжуудын Г.Оюунчимэг, Д.Болормаа нарт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, Д.Болормаа, Г.Оюунчимэг нарт үр дүн, ур чадварын нэмэгдэл олгохыг Ховд аймгийн Засаг даргад даалгасугай.

            2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Цагаанцоож нь Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/108, А/109 дугаар захирамжуудын М.Цагаанцоожид холбогдох хэсгийг хүчингүй болгож, үр дүн ур чадварын нэмэгдэл олгуулахыг Ховд аймгийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.