Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-07-07
Дугаар 00012
Хэргийн индекс 119/2015/0028/З
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг
Нэхэмжлэгч “БЭБХ” ХХК
Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд “Голомт банк” ХХК Голомт банкны Орхон аймаг дахь салбар
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.3.3, 26 дугаар зүйлийн 26.8, 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтуудыг баримтлан “БЭБХ” ХХК-ийн нэхэмжлэлээс Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх заалт буюу “Голомт банк” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “БЭБХ” ХХК-ийн эзэмших эрх бүхий газрын 18430433234413 тоот нэг талбарын дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн сангаас хасахыг даалгах, нэгж талбарын 130108419 тоот дугаартай 644 м.кв талбай бүхий газрыг кадастрын нэгдсэн санд бүртгэхийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/589 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.2.9, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг баримтлан “Голомт банк” ХХК-ийн ““БЭБХ” ХХК-ийн эзэмшилд байгаа Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 644 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1, 45.1.4, 47.2 дахь заалтуудыг баримтлан шинжээчийн ажлын хөлс 176000 /нэг зуун далан зургаан мянган/ төгрөгийн 88000 /наян найман мянган/ төгрөгийг “БЭБХ” ХХК-аас, 88000 /Наян найман мянган/ төгрөгийг Орхон аймгийн Засаг даргаас тус тус гаргуулж, шинжээч “ГМОМОН” ХХК-д олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг баримтлан “БЭБХ” ХХК, “Голомт банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “БЭБХ” ХХК-д олгосугай.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.УУГАНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.