Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-07-05
Дугаар 113/ШШ2016/0005
Хэргийн индекс 113/2015/0003/З
Шүүх Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нанзадын Дамдинсүрэн
Нэхэмжлэгч Монголын ахмадын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Адьяадорж;
Хариуцагч Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Говьсүмбэр аймгийн Засаг дарга;
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Монголын ахмадын чөлөөт холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14. дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1., 3. дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. дахь хэсгийн а/-д заасныг тус тус баримтлан Монголын ахмадын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Адьяадоржийн “Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.2-т заасан Ахмадын хорооны эзэмшин ашиглаж байгаа хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх заалтыг хүчингүй болгуулах, тус аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/213 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, тухайн үндсэн хөрөнгийг Ахмадын хороо төрийн бус байгууллагад эзэмшүүлж, ашиглуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН

        ШҮҮГЧИД                                        З.ГАНЗОРИГ

                                                                Б.МӨНХЗУЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.