Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-08-16
Дугаар 0015
Хэргийн индекс 115/2016/0007/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баярын Цэнд
Нэхэмжлэгч Голдэн сэркл ХХК
Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны А/93 тоот захирамжаар байгуулагдсан "Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комисс"-ын дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Гэрэлт фокус ХХК
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14  дэх  зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                         ТОГТООХ нь:

 

1. Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.7, 12 дугаар зүйлийн 12.4, 16 дугаар зүйлийн 16.8, 16.9, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Голдэн Сэркл” ХХКомпанийн гаргасан Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны А/93 тоот захирамжаар байгуулагдсан “Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комисс”-ын актанд гарын үсэг зурахгүй байгаа тус комиссын даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын комиссын актад гарын үсэг зурахыг  хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ЦЭНД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.