Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-07-08
Дугаар 26
Хэргийн индекс 125/2016/0017/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганболдын Янжиндулам
Нэхэмжлэгч А.Жамъянсүрэн
Хариуцагч
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Жамъянсүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, А.Жамъянсүрэнг урьд эрхэлж байсан Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын А.Жамъянсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2 сар 13 хоног /ажлын 55 хоног/-ийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 2338600 /хоёр сая гурван зуун гучин найман мянга зургаан зуу/ төгрөгийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж А.Жамъянсүрэнд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.