Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-08-19
Дугаар 0016
Хэргийн индекс 115/2015/0014/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч Д.Сүрэн
Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Сүрэнг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

       2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан  2016 оны 03 дугаар сарын 25-наас 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажлын нийт 99 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6 290 949 /зургаан сая хоёр зуун ерэн мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Д.Сүрэнд олгосугай.

 

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн буюу “төрийн захиргааны байгууллагад удаан жил ажилласны тэтгэмж олгох шийдвэр гаргуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

     4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

       5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СИЙЛЭГМАА

                                         

 

 

               

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.