Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-06-24
Дугаар 472
Хэргийн индекс 128/2015/0500/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваанямын Оюумаа
Нэхэмжлэгч Газрын-Од ХХК
Хариуцагч Монгол Улсын Зам, тээврийн яам
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд Цэнгэл транс ХХК
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Газрын Од” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “...Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03/1869 тоот албан бичгээр өгөгдсөн “Цэнгэл транс” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 2, 4, 6 дахь өдрүүдэд, “Газрын-Од” ХХК-ийн гэрээнд 7 хоногийн 1, 3, 5, 7 дахь өдрүүдэд Баян-Өлгий, Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэлт хийхээр тусган тээвэрлэлтийг зохион байгуулах чиглэлийг хүчингүй болгуулах”  гэж дурдсаныг хүчингүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.04.04 112 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг “Газрын од” ХХК Монгол Улсын Зам тээврийн яам, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазарт