Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-10-26
Дугаар 27
Хэргийн индекс 159/2016/0035/З
Шүүх Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лидагийн Одбаатар
Нэхэмжлэгч П.Энхтуяа
Хариуцагч С.Бүрэнбат, М.Үүрийнтуяа
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Сэлэнгэ-Оюу ХХК, Грийн полис ХХК, Ч.Нарангэрэл, М.Доржсүрэн, С.Насанжаргал
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Батнанжингийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн “Сэлэнгэ Оюу” ХХК-д холбогдох хэсгийн газрын хэмжээний “Шинэ техник технологи” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх 157.6 мкв, мөн цементэн талбайн доорх 1716.4 мкв давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/293 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1 дүгээр заалтын “Грийн полис” ХХК-д холбогдох хэсгийн газрын хэмжээний 971мкв давхардсан хэсгийг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 295 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн “МБМХ” ХХК-д холбогдох хэсгийг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/386 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн “Грийн полис” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргад “Шинэ техник технологи” ХХК-ийн захирал Д.Пүрэвсүрэнгийн хууль ёсны өв залгамжлагч П.Энхтуяагийн нэр дээр Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багт байрлах 9200 мкв газрын гэрчилгээ олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч нараас тус бүр 17550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Энхтуяад олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдусгай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.ОДБААТАР

                   ШҮҮГЧИД                                   Ц.БАЙГАЛМАА

                                                                  Ж.БУРМАА 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.