Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-12-26
Дугаар 00002
Хэргийн индекс 119/2016/0011/З
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржийн Сарангэрэл
Нэхэмжлэгч "Сэцэн" ХХК
Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Сэцэн” ХХК-ний “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 200015439 дугаартай актаар ногдуулсан нийт  11 743 56270  төгрөгийн төлбөрөөс 16652670 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталсугай.

            2.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2015  оны 06 дугаар сарын 24-ний өдрийн

200015439 тоот акт”-ын 2.080.761.5 төгрөгийн торгууль, 2.764.751.4 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 6.560.523 10 төгрөг болгон багасгасугай.  

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.САРАНГЭРЭЛ

                 ШҮҮГЧИД                                              Б.МӨНХЖАРГАЛ

                                                                      Д.БҮРНЭЭ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.07.08 00013 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Баттуулайн Болормаа "Сэцэн" ХХК Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа
2016.12.26 00002 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Доржийн Сарангэрэл "Сэцэн" ХХК Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.03.21 221/MA2017/0222 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Очирбатын Номуулин “Сэцэн” ХХК Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.06.28 262 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч "Сэцэн" ХХК Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нар