Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-12-15
Дугаар 1052
Хэргийн индекс 128/2015/0988/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лувсандоржийн Өлзийсайхан
Нэхэмжлэгч Пүрэвдоржийн Мягмарсүрэн, Бавуубаатарын Бямба-Эрдэнэ нар
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Найдангийн Цогмаа, Агваандондовын Чимгээ, М.Очирбат
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 20 дугаар зүйлийн 20.3.3, 20.3.4, 20.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн хавсралтад заасан Найдангийн Цогмаад холбогдох хэсгийг, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжийн Агваандондовын Чимгээд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, П.Мягмарсүрэн, Б.Бямба-Эрдэнэ нарын гаргасан газар эзэмших тухай хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.