Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2017-02-23
Дугаар 00008
Хэргийн индекс 126/2017/0006/З
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамсранжавын Ганчимэг
Нэхэмжлэгч Х.Мягмаржав
Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон       

ЗАХИРАМЖЛАХ  нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан "Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Х.Мягмаржавын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Мягмаржавт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.