Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2017-03-06
Дугаар 00007
Хэргийн индекс 119/2016/0031/З
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баттуулайн Болормаа
Нэхэмжлэгч Л.Нарантунгалаг
Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд Л.Жаргалсайхан Б.Бямбарагчаа "Капитрон банк" ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1 дэхь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 5 дугаар зүйлийн 5.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Нарантунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол 7 дугаар байр 11 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2101001765 дугаарт бүртгэж 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б.Бямбарагчаа, Л.Жаргалсайхан нарын нэрээр олгосон 000236377 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

        2. Нэхэмжлэгч Л.Нарантунгалаг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.         

             3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА

                                                    

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.05.04 221/MA2016/0324 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхбатын Зоригтбаатар Л.Нарантунгалаг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс