Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2017-04-06
Дугаар 115/ШШ2017/0007
Хэргийн индекс 115/2016/0016/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч Н.Мягмарсүрэн
Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч А.Амгаланзаяа, Н.Бүрэнтэгш
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Нягтлан бодох бүртгэлийн тухай  хуулийн /2001 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, 7  дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.5,  20 дугаар зүйлийн 20.1.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.12.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан иргэн Н.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-023/113 тоот актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрөөс, үндэслэлгүй тогтоогдсон 1641738 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнд хамаарах 820869 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, үлдэх 950530 төгрөгийн төлбөрт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Мягмарсүрэнд олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

                                          

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.СИЙЛЭГМАА

                                                          ШҮҮГЧ                                        С.ОТГОНТУЯА

                                                          ШҮҮГЧ                                         Б.МӨНХЗУЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.