Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2017-04-06
Дугаар 025
Хэргийн индекс 110/2017/0010/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сеймуратын Еркеш
Нэхэмжлэгч Ө.Гүлжазира
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга,аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52 .1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3, 10 дугаар зүйлийн 10.9.11,10.12.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 дугаар актын Ө.Гүлжазирагаар төлүүлэхээр тогтоосон 151910 төгрөгийн төлбөрийн 2014 оны 07, 08 дугаар сард авсан үр дүнгийн урамшлын 86370 төгрөгийг төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох 18-01/47 дугаар актын И.Хайрым, М.Кандидат нараар 212217 төгрөгийг төлүүлэх тухай хэсэг, Ө.Гүлжазирагаар илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 65540 төгрөгийг төлүүлэх тухай хэсэг, улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/49 дүгээр актууд, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/511 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.