Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2017-04-25
Дугаар 032
Хэргийн индекс 110/2017/0027/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сеймуратын Еркеш
Нэхэмжлэгч Х.Хазима
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өлгий сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, багийн Хурлын даргыг сонгох хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг даргалагч бөгөөд 2012 онд сонгогдсон Хурлын дарга А.Хурметханд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.