Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-05-15
Дугаар 115/ШШ2017/0009
Хэргийн индекс 115/2017/0004/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сураагийн Отгонтуяа
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг
Хариуцагч Дорноговь аймгийн Аудитын газар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон


ТОГТООХ нь:

         1.     Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь зүйлүүдэд заасныг тус тус баримтлан иргэн Д.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Аудитын газрын аудитор Т.Ган-Өлзийгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/24 ҮАГ-ДГА/2016/02-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Аудитын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОТГОНТУЯА

 

 

                                          
 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.