Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2017-03-24
Дугаар 00009
Хэргийн индекс 119/2016/0035/З
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржийн Сарангэрэл
Нэхэмжлэгч "Худалдаа хөгжлийн банк" ХХК
Хариуцагч Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 437 дугаар ангийн Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ний  “Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх алба-Хорих 437 дугаар ангийн Шийдвэр гүйцэтгэлийн тасгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч /Г.Наранбаяр/-ийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 006128 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болно.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.САРАНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!