Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2017-08-18
Дугаар 587
Хэргийн индекс 128/2017/0848/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ
Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын даатгал” ХХК
Хариуцагч ШӨХТГ
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч А.Мягмардоржод холбогдуулан гаргасан, “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч А.Мягмардоржийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 0000049 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

  ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.08.18 587 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Бямбаагийн Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотын даатгал” ХХК ШӨХТГ
2018.08.22 508 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Лхагвадуламын Батбаатар Л.С Оюутолгойн хяналт ТББ
2018.08.22 508 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Лхагвадуламын Батбаатар Трансинконсулт ХХК Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн хэлтсийн Татварын улсын байцаагч, Нэхэмжлэлийн
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.11.27 221/МА2018/0609 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр “Т” ХХК Татварын ерөнхий газар
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.01.21 14 Улсын дээд шүүх Хөхийсүрэнгийн Батсүрэн “Т” ХХК Татварын ерөнхий газар