Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2017-04-10
Дугаар 6
Хэргийн индекс 127/2017/0002/З
Шүүх Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намсрайн Балжмаа
Нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК
Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Дархан сумын Үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 ТОГТООХ нь: 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн14.4, 19 дүгээр зүйлийн 19.2, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.1, 47.2.2 дах хэсгүүдэд заасныг баримтлан, нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан сумын Үнэлгээний хорооны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт буюу,

 а/ Дархан сумын Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн халаалт, б/ Ерөнхий боловсролын сургуулийн  халаалтын ажлын гэрээг “Дэнжийн Өндөр” ХХК-тай байгуулах эрхийг захиалагчид өгсөн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК, гуравдагч этгээд “Дэнжийн Өндөр” ХХК-иудын тендерт үнэлгээ хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Үнэлгээний хороонд даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумны Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Дархан Ахай” ХХК-д олгосугай. 

3. Хэнтий аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулийн халаалтын ажлын тендерт нэхэмжлэгч “Дархан Ахай” компаниас ирүүлсэн 137 хуудас бүхий 1 хавтас баримт бичиг, “Дэнжийн Өндөр” ХХК-иас ирүүлсэн 107 хуудас бүхий 1 хавтас баримт бичиг, Дархан сумын Засаг даргын Тамгын газар, соёлын төвийн халаалтын ажлын тендерт нэхэмжлэгч “Дархан Ахай” компаниас ирүүлсэн 137 хуудас бүхий 1 хавтас баримт бичиг, “Дэнжийн Өндөр” ХХК-иас ирүүлсэн 133 хуудас бүхий 1 хавтас баримт бичиг, нийт 4 хавтас баримт бичгийг хариуцагч Үнэлгээний хороонд буцаан хүргүүлсүгэй. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.БАЛЖМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.