Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2017-09-15
Дугаар 462
Хэргийн индекс 128/2017/0767/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нанзадын Дамдинсүрэн
Нэхэмжлэгч Д.Нямхүү, Б.Бум-Эрдэнэ
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Д.Золжавхлан, Э.Номин
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нямхүү, Б.Бум-Эрдэнэ нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжийн иргэн Д.Золжавхлан, Э.Номин нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Э.Номингийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн Б.Бум-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Э.Номингоос 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд зуслангийн зориулалтаар газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүрийн төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нямхүү, Б.Бум-Эрдэнэ нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.