Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2017-11-11
Дугаар 47
Хэргийн индекс 109/2016/0031/З
Шүүх Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баттулгын Одонтуяа
Нэхэмжлэгч Д.М
Хариуцагч
Хариуцагчийн төрөл төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 01/2270 дугаартай албан бичгийн холбогдох хэсэг болох Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Засаг дарга Ц.М-гийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.М-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Б.ОДОНТУЯА

                                                 ШҮҮГЧИД  Б.СУГАР Б.БАТЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.02.22 09 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Сарантуяа Ганбат Д.Мөнхжаргал Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар
2017.02.22 09 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Сарантуяа Ганбат Д.Мөнхжаргал Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар
2017.11.11 47 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Баттулгын Одонтуяа Д.М
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.04.12 221/МА2017/0279 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сосорын Мөнхжаргал Д.М Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2017.06.28 264 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч Д.Мөнхжаргал Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нар