Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2017-11-15
Дугаар 848
Хэргийн индекс 128/2017/0544/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржготовын Чанцалням
Нэхэмжлэгч Ү ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч М. А , Ш.Э
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 12.1.9, 12.1.17, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 210022554 тоот актаар “Ү” ХХК-д ногдуулсан нийт 75.976.086.80 төгрөгийн төлбөрөөс 359.664.680.00 төгрөгийн зөрчилд ногдох 35.966.468.0 төгрөгийн нөхөн татвар, 10.789.940.4 төгрөгийн торгууль, 17.770.359.5 төгрөгийн алданги нийт 64.526.767.89 төгрөгийн төлбөрийг хасч багасгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.