Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-03-27
Дугаар 113/ШШ2018/0006
Хэргийн индекс 009/2015/0001/З
Шүүх Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бямбасүрэнгийн Мөнхзул
Нэхэмжлэгч Х.Энхбат
Хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Л.Сэнгэрравдан
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Энхбатын Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга, тус сумын байгаль орчны байцаагч-газрын даамалд холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, тус захирамжийг үндэслэн гарсан 0233242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн тус сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулж, “Цахиурт-Ойл” ХХК-ийн  захирал Х.Энхбатад 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.