Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-02-05
Дугаар 00002
Хэргийн индекс 126/2017/0030/З
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамсранжавын Ганчимэг
Нэхэмжлэгч Д.С
Хариуцагч Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4[13], 40.2-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай захирамжийн “нэг”-ийн 3-т заасан “2008 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр захирамж” гэснийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.03.29 221/МА2018/0204 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Очирбатын Номуулин Д.С Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.05.21 235 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч Д.С Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг дарга