Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-06-25
Дугаар 00007
Хэргийн индекс 126/2017/0023/З/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамсранжавын Ганчимэг
Нэхэмжлэгч Б.Д
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Б.Н
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг баримтлан Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Н, Б.Н нарын өмчлөлд эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн улсын бүртгэл болон түүнийг үндэслэн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000147 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ШҮҮГЧ                                        Ж.ГАНЧИМЭГ

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.БОЛОРМАА

                                  ШҮҮГЧ                                         Д.САРАНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.