Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-04-02
Дугаар 00007
Хэргийн индекс 158/2017/0026/з
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг
Нэхэмжлэгч П.С
Хариуцагч Д.С, Ц.А
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.6, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгч П.С нь Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагч Д.С, Улсын байцаагч Ц.А нарт холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/04/27 дугаартай “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг актад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.12.2, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь заалтуудыг баримтлан Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагч Д.С, Улсын байцаагч Ц.А нарын гаргасан “Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/03/26 дугаар “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актыг бүхэлд нь хүчингүй болгож, Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 20-05/05/28 дугаартай “Төлбөр хариуцуулан төлүүлэх тухай” актаар төлөх 293622 /Хоёр зуун ерэн гурван мянга, зургаан зуун хорин хоёр/ төгрөгийн төлбөрийн хэмжээг 146811 /Нэг зуун дөчин зургаан мянга, найман зуун арван нэгэн/ төгрөгөөр багасгах буюу төлөх төлбөрийн хэмжээг 146811 /Нэг зуун дөчин зургаан мянга, найман зуун арван нэгэн/ төгрөг болгон багасгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч П.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Сд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БОЛОРМАА

                   ШҮҮГЧ                                                                       Д.САРАНГЭРЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.