Шийдвэрийн төрөл | Шийдвэр |
---|---|
Огноо | 2018-08-02 |
Дугаар | 120/ШШ2018/0017 |
Хэргийн индекс | 120/2017/0012/З |
Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
Нэхэмжлэгч | “И” ХХК |
Хариуцагч | ЗДТГ |
Хариуцагчийн төрөл | аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга; |
Гуравдагч этгээд | “М” ХХК |
Маргааны төрөл | Газар |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Газрын тухай хууль /2002 он/-ийн 27 дүгээр зүйлийн 27.1, 27.2, 27.4, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан ”И” ХХК-ийн гаргасан “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 75 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/129 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Нэхэмжлэгч | Хариуцагч |
---|---|---|---|---|---|
2018.01.29 | 47 | Улсын дээд шүүх | Дашдоржийн Мөнхтуяа | "И х т" ХХК | Өмнөговь аймгийн Хонгор сумын Засаг дарга |
2019.02.13 | 39 | Улсын дээд шүүх | Лхүндэвийн Атарцэцэг | "ИХТ" ХХК | ӨА-ийн Х сумын ЗД |