Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-10-11
Дугаар 0012
Хэргийн индекс 158/2018/0005/З
Шүүх Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батбаярын Мөнхжаргал
Нэхэмжлэгч Я.С
Хариуцагч Х.У
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Т.С
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг тус тус баримтлан иргэн Я.С-с Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Бугат сумын “Цохионы өвөр”-т байрлах 2,5 га газрын газар эзэмших эрхийг Я.С-н нэр дээр шилжүүлэхийг сумын Засаг даргад даалгах, Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 28 тоот захирамж, уг захирамжид үндэслэн олгосон газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 -т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дараа шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.12.05 221/МА2018/0621 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цэндийн Цогт Я.С Булган аймгийн Бугат сумын Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.02.18 44 Улсын дээд шүүх Гочоогийн Банзрагч Я.С Б аймгийн Б сумын ЗД