Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-01-25
Дугаар 00003
Хэргийн индекс 126/2018/0016/З
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Ч.Н
Хариуцагч Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хороо, Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Б.Г
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11, 13, 14 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг баримтлан иргэн Ч.Н-ын нэхэмжлэлтэй “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05ны өдрийн 06 дугаар тогтоол, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар “Хатгал тосгоны Захирагчаар Б.Г-ыг батламжилсан захирамжийг тус тус хүчингүй болгуулах, “Хатгал тосгоны  Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалган, хууль бус үйл ажиллагааны улмаас Ч.Н-т учруулсан 5.598.110 төгрөгийг гаргуулах тухай”  шаардлага  бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.21 221/МА2019/0169 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сосорын Мөнхжаргал Ч.Н-О Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хороо
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.06.17 214 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Ч.Н Х аймгийн А сумын ЗД, ЗСНХ