Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-11-13
Дугаар 34
Хэргийн индекс 114/2018/0036/З
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нар
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

 1. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 58.6, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нарын 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-н  “Дархан-Уул аймгийн Засаг даргын  нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй орхигдуулсан, газрын хянан баталгаа олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газрын хянан баталгааны дүгнэлт олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.11.13 34 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Далантайн Нарантуяа О.Ц, Ц.Б, С.О, А.Э, Ц.Н, Д.Д, О.О, Э.Б нар Дархан-Уул аймгийн Засаг дарга
2018.12.17 35 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Жамъянхоролын Оюунчимэг Ц.Н Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс
2019.06.27 19 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Жамъянхоролын Оюунчимэг Ч.А ДУА Засаг дарга
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.02.21 221/МА2019/0105 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Доржгочоогийн Баатархүү "А" ХХК Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын алба
2019.02.21 221/МА2019/0102 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Доржгочоогийн Баатархүү О.Ц нарын 8 иргэний Дархан-Уул аймгийн Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.04.29 127 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг Ч.А ДУА-ийн ЗД