Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-02-21
Дугаар 00007
Хэргийн индекс 126/2018/0017/З
Шүүх Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Д.О, Н.Б
Хариуцагч аймгийн УБХ, Г сумын иргэний бүртгэлийн ажилтан
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд О.Д
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч нарын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “...иргэний бүртгэлийн ажилтны үрчлэлтийн бүртгэлийг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,  Галт сумын иргэн Д.О, Н.Б нар нь хүү О.Д-ийг 1989 онд үрчлэн авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэс, Галт сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч  нарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.