Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-07-02
Дугаар 423
Хэргийн индекс 128/2018/0360/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мишигдоржийн Батзориг
Нэхэмжлэгч Жинчин овогт Цагаанхүүгийн А, Харцага овогт Галсандоржийн Ц, Тайж овогт Цэрэнбалжирын М, Боржигон овогт Сэнгээгийн С
Хариуцагч СЕХ
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Билэгт овогт Батцэнгэлийн Б, Хөх Раднаа овогт Оргодолын Б , Боржигин овогт Цогзолмаагийн Д, Амбаа овогт Даргиагийн Б
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, 32.1.10, 32.1.13, 159 дүгээр зүйлийн 159.3, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3-д заасныг тус тус баримтлан “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн О.Б, Ц.Доржсүрэн, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй, дахин сонгууль зарлаж, сонгуулийг зохион байгуулахгүй байгаа СЕХны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, О.Б, Ц.Доржсүрэн, Б.Б, Д.Б нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаж, Сонгуулийг хуульд заасан ерөнхий журмаар зохион байгуулахыг СЕХнд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий Ц.А, Г.Ц, С.С, Ц.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А, Г.Ц, С.С, Ц.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.08.15 221/МА2018/0443 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ганзоригтын Билгүүн Ц.А , Г.Ц , Ц.М , С.С нар Сонгуулийн ерөнхий хороонд
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.10.24 404 Улсын дээд шүүх Бямбаагийн Мөнхтуяа Ц.А, Г.Ц, С.С, Ц.М Сонгуулийн ерөнхий хороо