Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-06-25
Дугаар 406
Хэргийн индекс 128/2016/0523/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мишигдоржийн Батзориг
Нэхэмжлэгч Боржигин овогт Лувсаншаравын Д
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Боржигон овогт Шагдарын Ж, Боржигин овогт Гармаагийн Ө
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжийн иргэн Г.Ө, П.Ц нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 250/2012 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай” захирамжийн иргэн Г.Өад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ зориулалт байршил өөрчлөх тухай” захирамжийн иргэн Г.Өад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2016/12-04 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/11-10 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 228/2016 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Л.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.