Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-06-26
Дугаар 410
Хэргийн индекс 128/2016/0249/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мишигдоржийн Батзориг
Нэхэмжлэгч Их мянган овогт Намжилын Э
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн улсын ахлах байцаагч А.Ц, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ё, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.С, Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд З ХХК
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.1, 10.9.11, Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.3, 47.3, 47.4-д тус тус заасныг баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Шалгалт хийсэн тухай” № 02-01-023/1877 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.