Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-03-01
Дугаар 123/ШШ2019/0005
Хэргийн индекс 123/2018/0049/З
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Зоригтбаатар
Нэхэмжлэгч "С" ХХК
Хариуцагч Т.Ө.А-н Б.С сумын З.Д
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ш.О, О.Б, Ц.Г, Ч.Ө, Ч.У, Ш.А
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3,  Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар  зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны А/897, А/895, А/896, А/994, А/898 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж,  газар эзэмших гэрээг 98,6 га талбайн хэмжээгээр шинэчлэн баталгаажуулахгүй байгаа Т.Ө.А-н Б.С сумын З.Д-н эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3,2 га газрын газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж,  газар эзэмших гэрээг 98,6 га талбайн хэмжээгээр шинэчлэн баталгаажуулж, эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгохыг даалгах, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-1403002173 дугаартай 000427888 тоот, Г-1403002171 дугаартай 000427890 тоот, Г-1403002192 дугаартай 000429624 тоот, Г-1403002174 дугаартай 0004427887 тоот, Г-1403002172 дугаартай 000427889 тоот, Г-1403002193 дугаартай 000429623 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан  гуравдагч этгээд Ш.О, О.Б, Ц.Г, Ч.Ө, Ч.У, Ш.А, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-н “Т.Ө.А-н Б.С сумын З.Д-н 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/482 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Т.Ө.А-н Б.С сумын З.Д нь нэхэмжлэгч “С” ХХК өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох гүний худгийн өмчлөлийг хэрэгжүүлэх эрхтэй байх, гуравдагч этгээд Ц.Г нь хариуцагчаас тухайн газарт газар өмчлүүлсэн эрхийн хүрээнд тус орчиндоо 5000 м.кв газрыг өмчлөх эрхтэй байхаар асуудлыг газар дээр нь зохион байгуулж, 6 сарын дотор шийдвэрлэхийг  хариуцагч Засаг даргад даалгасугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-т заасныг баримтлан гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн сумын Засаг даргын 2016 оны А/896  дугаар захирамжийн иргэн Ц.Г холбогдох хэсэг,  иргэн Ц.Г-н газар өмчлөх эрхийн нэгж талбарын 18640357938149 дугаар бүхий 5000 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-1403002174 дугаартай газрын 000427887 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хариуцагч З.Д-с нэгж талбарын байршилд өөрчлөлт оруулан, өмчлөх эд хөрөнгийн болон газрын асуудлыг зохион байгуулж шийдвэрлэх хүлтэл түдгэлзүүлсүгэй
  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн  оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ЗОРИГТБААТАР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.