Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-04-23
Дугаар 261
Хэргийн индекс 128/2017/1018/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мишигдоржийн Батзориг
Нэхэмжлэгч Ш ХХК
Хариуцагч ОӨУБЕГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд ШЗ ХХК
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг тус тус баримтлан Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “ШЗ” ХХК-ийг 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 9011222070 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, үлдэх ““ШЗ” сонинг улсын бүртгэлд шинэчлэн бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.06.12 221/МА2018/0333 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Очирбатын Номуулин "Ш" ХХК Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар