Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-04-04
Дугаар 215
Хэргийн индекс 128/2018/0021/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мишигдоржийн Батзориг
Нэхэмжлэгч Дүүрэн овогт Батсайханы С
Хариуцагч ЦЕГД , Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Ж.Б
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасныг баримтлан “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Бгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5б/5082 дугаартай “Б.Сд мөнгөн урамшуулал олгох хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” талаарх албан тоотыг хүчингүй болгож мөнгөн урамшуулалд хамруулахыг ЦЕГД д даалган шийдвэрлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Солонгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.