Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-04-04
Дугаар 258
Хэргийн индекс 128/2017/0321/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мишигдоржийн Батзориг
Нэхэмжлэгч М.О
Хариуцагч СХДХХҮХД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Татварын ерөнхий хуулийн 231.1, 271 дугаар зүйлийн 2716.3, 30 дугаар зүйлийн 3.1.5, 30.1.7, 73 дугаар зүйлийн 73.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн дугаар Б/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын хэлтсийн орлогын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,512,951 (долоон сая таван зуун арван хоёр мянга есөн зуун тавин нэг) төгрөгийг М.Од олгожМ.Огийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасугай.

3.  Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.