Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-05-22
Дугаар 315
Хэргийн индекс 128/2018/0131/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч БК ХХК
Хариуцагч БСШУСС, ТӨБЗГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд П ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3.1, 55.3.3, 55.4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “БК” ХХК-иас ТӨБЗГ-т холбогдуулан гаргасан “ТӨБЗГ-ын “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай тендерийн Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №3, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №4 дугаар “БК” ХХК-д холбогдох хэсгийг болон тус хурлын шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгосон шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ТӨБЗГ-ын “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай тендерийн Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №3, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №4 дугаар шийдвэрийн “БК” ХХК-д холбогдох хэсгийг болон тус хурлуудаас шууд гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгосон шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3, 34.1.1-д заасныг баримтлан “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 “П” ХХК-тай хэлэлцээ хийх болон  Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах болон хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг ТӨБЗГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТӨБЗГ-аас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.