Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-03-13
Дугаар 03
Хэргийн индекс 111/2017/0017/З
Шүүх Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сангибатын Сайнбилэг
Нэхэмжлэгч Д.Ц
Хариуцагч Аймгийн засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Б.М
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 , Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар Баянхонгор аймгийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02 ны-өдрийн Б/130 дугаар “Д.Цг ажлаас чөлөөлөх” тухай захирамжийг хүчингүй болгож , Д.Цг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй, болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай .

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.