Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-03-15
Дугаар 04
Хэргийн индекс 111/2018/0028/З
Шүүх Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэдэвийн Сувдмаа
Нэхэмжлэгч Б.Г
Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга, Баянхонгор аймгийн Их Богдын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд А.Батбаатар
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан Б.Гийн гаргасан “Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг иргэн А.Бт ашиглуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай хууль бус гэрээ”-г хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулах, Аймгийн Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга нарт Галуут сумын 1 дүгээр багт орших “Жаахан дэл” гэх хаваржааны газрыг ашиглах гэрээг Б.Г надтай байгуулахыг, мөн гэрээний дагуу газар ашиглуулах захирамж гаргахыг тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.