Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-05-23
Дугаар 316
Хэргийн индекс 128/2017/0876/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч Б.Б
Хариуцагч ОӨУБЕГ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд ККИБ ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз тауны 40И байрны 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220406590 дугаартай, 000367453 тоот гэрчилгээтэй, 90 м.кв талбай бүхий орон сууцанд  БГ15/31 тоот Барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Б.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.08.09 221/МА2018/0440 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ноостын Хонинхүү Б.Б Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.11.05 433 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг Б.Б ОӨУБЕГ