Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2019-05-30
Дугаар 338
Хэргийн индекс 128/2018/0416/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвадуламын Батбаатар
Нэхэмжлэгч ЭТ ХХК
Хариуцагч БСШУСЯ, ТӨБЗГ, ТӨБЗГ-ын Үнэлгээний хороо
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд П ХХК
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭТ” ХХК-иас ТӨБЗГ-ын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “ТӨБЗГ-ын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 дугаартай “Тендерээс татгалзах тухай” дүгнэлтийн “ЭТ” ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “ТӨБЗГ-ын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэснийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Хариуцагч БСШУСЯ-ны Үнэлгээний хороонд холбогдуулан “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ-ны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 “П” ХХК-тай хэлэлцээ хийхээр  шийдвэрлэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох 

Хариуцагч БСШУСЯ-анд холбогдуулан “БСШУСЯ-ны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай”  шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ-2017/Х.1.3.16-02” дугаар гэрээг  хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.